МУ-ын Засгийн газрын 2009 оны 70-р тогтоолоор баталсан Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг шалгаруулах журмын дагуу эдгээр хүмүүсийг тодорхойлох материалыг Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон ИТХ-аар хэлэлцэн баталлаа.Улсын сайн малчныг шалгаруулах 5 төрлийн үзүүлэлтээр малчдын ажлыг дүгнэн Хяргас сумын Бугат багийн малчин Бужгарын Баяртогтох, Өлгий сумын Чаргат багийн малчин Баатарын Гантулга,Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн малчин Үрчээгийн Лхамсүрэн нарыг шалгарууллаа. Харин Улсын тэргүүний тариаланчаар Баруунтуруун сумын тариаланч Пужуугийн Гантөмөр, Улаангом сумын Гэлэнхүүгийн Даваа нарыг тэргүүний тариаланчаар тус тус шалгаруулж Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд тодорхойлох материалыг хүргүүлэхээр болжээ.



















































