Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Энэ өдөрт зориулан Монголбанкнаас дурсгалын мөнгөн зоос гаргасан байна. Англи улсад цөөн тоогоор үйлдвэрлэсэн зоосны нүүрэн талд англи, монголоор “Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой, 1911-2011 он” хэмээн бичсэн бөгөөд монгол бичгээр “Монгол, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой. Олуулаа болцгооё. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “ гэж бичжээ.
Зоосон мөнгөний дээжийг яг одоо болж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шигшмэл 128 бөхийн барилдаанд оролцсон хүчит бөхчүүдийн шагналыг дагалдуулах гэнэ.
24tsag.mn



















































