
МХЕГ-ын Даргын зөвлөл 09.40-10.40 цагт Хот суурийн газрын ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.
МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурал өнөөдөр 09.00-09.40 цагаас хуралдаж Нийслэл болон Орхон, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа мал нядлах, мах боловсруулах, хиам, нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйлдвэр, аж ахуйн нэгжид хянан магадлагаа хийсэн тухай хэлэлцэнэ.
11.00 цагт Нийслэлийн лаборатори 1-р дунд сургууль дээр дунд, ахлах, дээд сургуулийн сурагч, оюутан залуусыг хиймэл дагуултай ойртуулан нөхөрлүүлэх боломжийг олгох уралдаант тэмцээнийг зарлаж буйтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийнэ.
13.00 цагт СХД-ийн “Энхийн өргөө” өрхийн эмнэлэг дээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аяны өдөрлөгийг зохион байгуулна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хаяг: СХД-ийн Хилчин хотхон Керамик үйлдвэрийн ойролцоо.
16.00 цагт Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгийн газраас анх удаа зохион байгуулж буй иргэдйин шинэ жил “Яармаг” худалдааны төвд болно.