Шинэ жилийн баяр ёслолын үеэр “Нийтээрээ эрсдлээс сэргийлье аян”-ы хүрээнд бүх аймаг, нийслэлийн МХГ-аас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хүнсний худалдаа болон хүлээн авалт зохион байгуулж буй зоогийн газруудыг хамруулан нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар, зөвлөмж тараах ажлуудыг хийж ажиллаж байна.Үүний хүрээнд аймаг бүр МХГ-ын даргын хариуцлагатай жижүүр томилох тушаалыг гарган иргэдээс мэдээлэл хүлээн авах утсыг ажиллуулж эхлээд байна.
Аяны талаар МХГ-ын олон нийтийн хэлтсээс тодруулахад, "Иргэдээс гомдол, санал их ирж байгаа. Аймаг, орон нутагт ч гомдол буурахгүй байна. МХГ-аас гомдлын дагуу яаралтай арга хэмжээг цаг тухайд нь авч байгаа. Үүний үр дүнд ил задгай хүнсний зүйл худалдаалагдах нь багасч, хүмүүсч тэдгээр иргэдээс шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг эрмэлзэлж байгаа. Зөвлөмж, зөвлөгөөг сайн хүргэж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/



















































