
Замын цагдаагийн газраас зам тээвриин осол ихээр гардаг тодорхой цэгт хөдөлгөөнт эргүүл гаргасан аж. Үүний үр дүнд энэ жил зам тээврийн осол 53 хувиар, ослоос болж нас барах явдал 43 хувиар буурсан үр дүн гарчээ. Уг нь бол Засгийн газрын тогтоолоор хөдөө орон нутагт хяналтын постыг 150 км тутамд байгуулах ёстой байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар таван аймагт хяналтын пост ажиллаж байгаа аж. Ирэх жилээс зарим нэг аймгуудад барихаар төлөвлөж хөрөнгийг нь төсөвт суулгасан байна. Цаашид хатуу хучилттай замаар холбогдсон аймгуудад хөдөлгөөнт эргүүл гаргаж ажиллуулах бодлого баримтална гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/