
Замын цагдаагийн газрын мэргэжил хяналтынхан шуурхай ажилласны үр дүнд үнэмлэхийн хэвлэлтийг хэвийн болгосон байна. Мөн Хуульзүйн сайдын тушаалаар үнэмлэх олгох журманд өөрчлөлт оруулж байгаа аж. Тодруулбал, гадаадын иргэн Монголд ирэхдээ манай улсын жолооны үнэмлэхийг 10 жилийн хугацаатай шууд солиулдаг байсан. Үүнийг өөрчилж оршин суух визийн хугацаагаар, сольж өгдөг болсон байна. Харин гадаадад амьдарч байгаад ирсэн иргэдийн жолооны үнэмлэхийг шалгалтгүй сольж өгдөг байх журамтай болжээ. Энэ онд 190 мянга орчим иргэнд үйлчилсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/