
Энэ жил Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Замын цагдаагийн алба хаагчид хамтран ажиллаж байгаа аж. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд алба хаагчид зөвхөн хууль сахиулах ажлаа хийнэ гэдэг зарчмаар тодорхой зөвшөөрлүүдийг холбогдох газарт нь шилжүүлсэн байна. Тухайлбал, замын зөвшөөрөл, орц гарц гаргах, зогсоол байгуулах, зам сэтлэх, зар сурталчилгааны самбар байрлуулах зэрэг зөвшөөрлүүдийг холбогдох чиг үүргийн байгууллагуудад шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/