
Хөдөө орон нутгийн зам түгжирдэг болж байна. Тиймээс Замын цагдаагийн газраас энэ асуудлыг судалж бодлого боловсруулж байгаа аж. Тухайлбал, Орхон аймгийн зам түгжирснээс замын цагдаагийн алба хаагчид очиж судалгаа хийж хөдөлгөөний урсгал, замын зохион байгуулалтын талаар мөн зогсоол, уулзвар, гарцыг өөрчлөх, шинэчлэх зэргээр түгжрэлийг бууруулах талаар тодорхой санал боловсруулан тус аймагт хүлээлгэж өгсөн байна. Он гараад аймгуудад энэ талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа ч Замын цагдаагийн газраас дуулгалаа.