Хөвсгөл аймгийн орон нутгийн хэвлэл “Далай ээж” сонин жил бүр иргэдийн санал асуулгаар “Оны 9 алдартан иргэн, байгууллага, хамт олон”-ыг шалгаруулдаг уламжлалтай ажээ.2013 оны ажлаараа Төрийн байгууллагуудын хэмжээнд тус аймгийн Прокурорын газар “2013 оны Шилдэг хамт олон”-оор шалгарч, тус сониноор дамжуулан үнэ төлбөргүйгээр байгууллагаа сурталчлах эрхээр шагнуулжээ.



















































