
ЭМШУИС-ийн захирал профессор Г.Батбаатар, Боловсрол эрхэлсэн дэд захирал профессор Н.Сүмбэрзул, Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал профессор Д.Даваадорж, Дотоод аудитын дарга дэд профессор П.Цэдэн, АУС-н захирал профессор С.Мөнхбаярлах, ЕМ-н тэнхмийн эрхлэгч Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй баг СБЭМН-н удирдлага, нарийн мэргэжлийн эмч нар, ӨЭМТ-ийн дарга нартай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар СБЭМН ирэх 2014 онд төгсөлтийн дараах, ажлын байрандах мэргэшүүлэх сургалтыг ЭМШУИС-ийн багш нар удирдан явуулахаас гадна магистр, докторантурын сургалтанд хамрагдуулна. СБЭМН нарийн мэргэжлийн болон ӨЭМТ-н эмч нар төгсөлтийн өмнөх болон резинтурын сургалтанд дадлагажуулагч эмч багшаар ажиллахаар болов.