
Энэ талаар төслийн санаачлагч Нэгдүгээр сургуулийн захирал Ц.Гүррагчаа, “Эс Эл Ай” ХХК-ийн технологи хариуцсан захирал Ц.Нандинбаатар тэргүүтэй зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
"Сансар дахь бидний мөрөөдөл" төслийг хэрэгжүүлэхдээ “Залуу зохион бүтээгч”, “Робокон” зэрэг танин мэдэхүйн уралдаант тэмцээний нэгэн адилаар дөрвөн үе шаттай реалити нэвтрүүлэг хийх юм. Эхний гурван шатанд оролцогчдын хиймэл дагуулаа хэрхэн хийх санаануудыг уралдуулах ба мэргэжлийн хүмүүс шүүн хамгийн боломжит хувилбаруудыг дараагийн шатанд үлдээнэ. Улмаар ирэх оны долдугаар сард эцсийн шатанд тунаж үлдсэн гурван баг хиймэл дагуулаа бүтээх эхлэх бөгөөд тэдгээр хиймэл дагуулуудыг ирэх оны 12 дугаар сараас олон нийтийн хүртээл болгох аж.
Уралдаанд бага дунд ахлах ангийн сурагчид, их дээд сургууль коллежийн оюутнууд насны хязгаарлалтгүйгээр оролцож боломжтой. Бүртгэл ирэх нэг сарын дундуур эхлэх гэнэ.