
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2013 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр батлагдсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах, сэргээн засах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний зардлын 70 хувийг нөхөн олгохоор болсон. Уг хуулийн дагуу Иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлт нь 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр боллоо.