Монгол Улсын Гаалийн ерөнхий газар , ОХУ-ын Сибирийн гаалийн болон хил залгаа орших гаалийн байгууллагуудын төлөөлөгчдийн уулзалт Дорнод аймгийн Чойбалсан хотод 2013 оны 10 сарын 28-ны өдөр амжиллтай болж өнгөрлөө.Уулзалтыг Монголын талаас төлөөлж ГЕГ-ын ГХБХ-ийн дарга Б.Гантуг, Оросын талаас С.В.Панкратов нар тэргүүлж явуулав.
Уулзалтын үеэр талууд хил орчмын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар санал солилцож, бүс нутгийн гадаад худалдаа, гаалийн хамтарсан шалгалтыг зохион явуулах боломж, Дорнод, Читийн гаалийн газар хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах асуудлуудыг ярилцлаа.



















































