Монгол, Хятадын Гаалийн байгууллагууд гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээллийн хамтарсан зэрэгцүүлэлтийг 2012 оноос хийж эхэлсэн ба ажлын хэсгийн анхдугаар уулзалтыг 2012 оны 5 дугаар сард Эрээн хотноо, хоёрдугаар уулзалтыг 2013 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гаалийн ерөнхий газарт зохион байгуулав.

Энэхүү уулзалтад Монголын талаас ГЕГ-ын Гаалийн татвар, тарифын газрын дарга Ц.Гэндэнцэвээн, Статистикийн хэлтсийн дарга Ц.Оюунбилэг, Хятадын талаас БНХАУ-ын Гаалийн Статистикийн газрын дэд дарга Хуан Сонгпинг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.



Хоёр улсын гаалийн байгууллага хоорондын гадаад худалдааны статистикийн мэдээллийн хамтарсан зэрэгцүүлэлт хийснээр цаашид хоёр улсын экспорт импортын статистик мэдээллийн зөрүү арилж, нэгдсэн ижилтгэл бүхий мэдээлэлтэй болох ач холбогдолтой байна.