
Төлөөлөгчид улс орнуудын худалдаа хөнгөвчлөлийг хэрхэн хэмжих, хил дамнасан цаасгүй худалдааг хөгжүүлэх тухай бүс нутгийн уулзалт зохион байгуулахын ач холбогдол, Зүүн хойд Азийн бүс нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийнхний үзэл баримтлал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьсан. Мөн худалдааны экспертүүд, Зүүн хойд Азийн EXIM банкны төлөөлөгчид өөрсдийн үйл ажиллагааны танилцуулга, хуримтлуулсан туршлагаас хуваалцлаа.
Уулзалтаар жил бүр зохион байгуулагддаг Худалдаа хөнгөвчлөх сургалтыг 2014 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаас гадна Худалдаа хөнгөвчлөх цогц судалгаа хийхээр санал тохирсон. Судалгаа нь 2013-2014 онд хоёр жилийн хугацаанд хийгдэх бөгөөд судалгааны зорилго нь Их Түмэнгийн бүс нутагт одоогийн дагаж мөрддөг хууль тогтоомж, журмыг судлан, худалдааны хэлцэл явуулахад учруулж буй хүндрэлүүдийг олж тогтоон, тус хорооны хүрээнд хамтын ажиллагааны төслийг санаачлах явдал юм.
24tsag.mn