
Дэлхийн гаалийн байгууллагын урилгаар Бельги улсад зохион байгуулагдсан “Дэлхийн гаалийн байгууллагын 121/122 дахь чуулган” мөн Дэлхийн гаалийн байгууллагаас Гаалийн байгууллагын дарга нарт чиг баримжаа олгох зөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын дарга 2013 оны 6 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд оролцлоо. Киотогийн конвенцийн шинэчилсэн хувилбарт Монгол Улс нэгдэн орсноор хэлэлцээрийн хэрэгжилтийг гаалийн байгууллага хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар танилцуулга хийж, бусад гишүүн орнуудад туршлагаасаа хуваалцсан. Мөн шинэчлэлийн Засгийн газраас гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, бүрдүүлэлтийг хялбарчлах талаар баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлыг товч танилцуулж, төв азийн болон бүс нутгийн бусад орнуудтай гаалийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гаальчдыг давтан сургах, хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, техник туслалцаа авах боломжийн талаар гаалийн удирдлагуудтай санал солилцлоо.