
Тэр дундаа эмэгтэйчүүд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баривчлагдах тохиолдол их байгаа гэдгийн Замын цагдаагийн газраас анхааруулж байгаа юм.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бол дуудлагын жолооч авах эсвэл такси барих, ар гэрийнхнээсээ хүн дуудах зэргээр өөрсдийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалахгүй бол архи хэтрүүлэн хэрэглээд осгох, хүн гэмтээх өөрөө гэмтэх зэрэг олон сөрөг үр дагавар гарна гэдгийг санах ёстой биз.
Шинэ онтой давхцан гарах эдгээр хэргүүдээс сэрэмжлэх үүднээс цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа юм байна. Тэд энэ сарын 25-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/