2013 онд Улаанбаатар хотод 5 цагдаагийн хэлтэс шинэ байранд орлоо. Шинэ хэлтэсүүд бүгд хотын захын дүүргүүдэд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны намын Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар
дүүргүүдийн цагдаагийн хэлтсийг хоёр хуваасан. Хоёр хуваасны ач
холбогдол нь иргэдэд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг түргэн
шуурхай хүргэх зорилготой юм.Гэвч ийм бүтэц зохион байгуулалтанд орохоор хоёрдугаар цагдаагийн хэлтэс өөрийн гэсэн байр сууцгүй болж таарсан. Тиймээс Нийслэлээс хөрөнгө оруулалт санхүүжилтийг шийдээд хоёрдугаар цагдаагийн хэлтсийн байруудыг бариулсан байдаг. Улмаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэс, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсүүдтэй болсон. Үүнээс гадна Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг цагдаагийн хоёрдугаар хэлтсүүдийн байрыг ашиглалтанд оруулах ажил дууссан юм.
Ийн энэ онд таван цагдаагийн хэлтэстэй болж өргөжлөө.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)