
"Лантуун дохио" ТББ санаачлан Улиастайн шинэ эцэст Эмээгийн цэцэрлэгийн хажууд "Хүүхдэд ээлтэй хөрш" нэртэй гэр барьж хүүхдэд үйлчлэх, тэдний эрхийг хамгаалах явуулын "Гэр номын сан" ажиллуулах гэж байгаа. Энэ ажлыг "Хөөрхөн зүрх сан" болон АНУ-д амьдран суугаа Дэлгэрцогт ах хамтран санхүүжүүлж байгаа юм. Тэгвэл гэр номын сангийн ажил ерөнхийдөө дууссан ба түүнд ажиллах сайн дурын ажилчдыг хайж байна.
Д.Ундрах /24tsag.mn/