
Шинэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг төр, захиргаа, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагууд, их, дээд, дунд сургууль, нийтийн номын сангуудад үнэ төлбөргүй тараана. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр нийт 70 гаруй байгууллагад 5600 орчим “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг үнэ төлбөргүй тараахын зэрэгцээ түүнийг “Монгол шуудан” компаний салбараар дамжуулан байгууллага, иргэдэд захиалах боломжийг олгожээ.