Баянхонгор
аймаг, ӨМӨЗОрны альша аймгийн эзнээ хошуу хооронд харилцаа, хамтын
ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав - See more at:
http://zasag.mn/m/bayankhongor/view/4083#sthash.IBVneyZq.dpuf

Эзнээ хошууны айлчлалийн багийг Баянлиг сумд хүлээн авч Шинэ сумын төв төслийн үйл явцтай танилцуулан, Баянхонгор сумын Баруун бүсийн худалдааны төв, “Баянхонгор” их дэлгүүр зэрэг томоохон худалдааны төвүүдийг үзүүлж эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжуудыг танилцуулсан байна. Мөн “Шаргалжуут” рашаан сувилалтай танилцуулж ХДТ-ын уран бүтээлчдийн Урлагийн тоглолтыг үзүүлж сонирхуулсан аж.
Монгол улс болон БНХАУ-ын орон нутаг хоорондын эдийн засаг, байгаль орчин, шинэ дэвшилтэт технологи зэрэг олон талт харилцаа хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны “Альша” аймгийн Эзнээ хошуу хооронд найрамдалт харилцаа тогтоох санамж бичигт Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Эзнээ хошууны Засаг дарга Б.Мөнхөө нар гарын үсэг зурж МАА, Хөнгөн үйлдвэрлэл, Барилгын материалын үйлдвэрлэл, Жимс, хүнсний ногоо зэрэг олон салбаруудад хамтран ажиллахаар болов.