
Баярын өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ. Мөн цагдаагийн байгууллагаас нэгэн сэрэмжлүүлгийг хүргэж байгаа юм. Тодруулбал, иргэд Шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэсэн нэгэндээ анхаарал, халамж тавьж гэмт халдлагад өртөх, осгохоос сэргийлж гэр оронд нь хүргэж өгөх. Мөн баярын өдрүүдэд хүнсний аюулгүй байдалд анхаарч чанарын шаардлага хангасан баталгаатай бараа, бүтээгдэхүүн худалдан авах, салюттэй болгоомжтой харьцаж, зөвшөөрөгдсөн газраас худалдан авахыг анхааруулж байна.