
Эрдэм шинжилгээний бага хуралд 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд Батлан хамгаалах яамны газрын дарга, докторант Д.Мөнхжаргал “Монголын тусгаар тогтнол: улс төрийн ба түүхийн залгамжлал”, МУИС-ын багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Урангоо “Тусгаар Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжил /1911-1921/”, Түүхийн хүрээлэнгийн ажилтан, доктор Б.Батсүрэн “1913 оны таван замын байлдааны асуудалд”, Түүхийн хүрээлэнгийн ажилтан доктор Н.Хишигт “Монголын өөртөө эзэрхэх засгийн уналт, сэргэлт: ээдрээтэй асуудлыг мөшгөхүй” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавив. Илтгэлтэй холбогдуулж эрдэмтэн, судлаачдын дунд асуулт, хариулт явагдаж мэтгэлцээн хэлбэрээр хэлэлцүүлэг өрнөсөн нь эрдэм шинжилгээний бага хурлыг улам сонирхолтой болгосон байна. Зарим эрдэмтэд эрдэм шинжилгээний бага хурлаар олон илтгэл хэлэлцүүлэхийн оронд цөөн илтгэл хэлэлцүүлж байгаа нь үзэл бодлоо илэрхийлхэд илүү тохиромжтой байна гэж үзлээ.
Сэтгэгдэл (1)