
Хууль сахиулахын их сургуулийн төгсөгч, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг болон саяхан дөрвөн ихэр хүүхэдтэй болсон М.Баттулга нар тус сургуулийн магистрт суралцах эрхтэй болсон билээ. Тэдэнд өнгөрсөн мягмар гараг буюу 31-нд эрхийн бичгийг нь гардуулах ёстой байсан ч хойшилж өнөөдөр гардуулан өгөхөөр болсон юм.
Дээрх эрхийн бичгийг Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис тэдэнд гардуулан өгнө.