
Захирамжаар худалдан авах ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх 500 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын холбогдох мэргэжилтэнг оролцуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт чиглэл өглөө.
Харин захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.