Баярын өдрүүдэд Замын цагдаагийн газарт нийт 334 дуудлага ирсэн байна. Үүнээс 279 нь зам тээврийн ослын дуудлага байсан аж. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг журамласан бөгөөд тэдний тав нь зам тээврийн осол гаргаснаар журамлагдсан байна.




















































