
Энэ хэрэгт Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд, өмгөөллийн байгууллагууд хүртэл анхаарлаа хандуулаад байгаа. Мөн улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилогдсон байна.
Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Алтанхүүгийн хамаатан гэгдэх н.Болормаа, н.Бурмаа нараас мэдүүлэг авчээ. н.Болормаагийн хувьд хохирогч бүсгүйг анх ГССҮТ-д анх авчирсан хүн юм.
Сэтгэгдэл (2)