
Манай улсын хүн ам 1970-1980-аад онд эрчимтэй өсөж байв. Тухайлбал 1988 онд Монгол Улс хоёр сая дахь иргэнээ бүртгэж, тэр жил 75832 хүүхэд төрсөн байдаг. Түүнээс хойш зах зээлийн жилүүдэд төрөлтийн тоо эрс багасч, 1990-ээд оны эхний жилүүдэд 40 мянга хүртлээ буурч байсан юм. Энэ тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр 2012 онд 74,7 мянга, 2013 онд 80 мянга болтлоо өссөн таатай мэдээлэл байна.
Одоогоор манай улсын хүн ам хоёр сая есөн зуун хорь гаруй мянга болчихоод байгаа бөгөөд тун удахгүй бид гурван сая дахь иргэнээ хүлээн авна.