
11.30 цагт БОНХЯ-ны “ХААН” танхимд 2013 оны шилдэг нөхөн сэргээгч компанид өргөмжил гаруулна.
11.00 цагаас "Иргэний танхим"-д шилэн дансны тухай, төрийн хариуцлагын тухай, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг болно.
11.00 цагт Алдар спорт хорооны зааланд Судан Улсын Дарфур мужид явагдаж байгаа НҮБ ,Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хээрийн II шатны эмнэлэгийн V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ
Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хотод нярайн төрөлтөд зүрхний гажигтай хүүхэд ихээр төрж байгаа билээ.Тэдний нэг болох дөрвөн сартай Нямдоржийн Бүтэнбаяр хүүд амьдрал бэлэглэх "Өнө мөнхийн хэлхээ" хандивын тоглолтын хэвлэлийн бага хурал зарлав.
МН мэдээллийн төвд
11.00 цагт Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан нь иргэдийн оролцоогүй, ил тод бус, хүртээмжгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.