Манай улсад тулгамдаад буй 76 асуудлыг нэрлэж үүнийхээ дагуу төв талбайд чимээгүй суулт хийсэн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/ дахин жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэд энэхүү жагсаалаа "Огцруулах уу, Оршуулах уу?" нэрийн дор үндсэн хуулиа хамгаалах зорилготой хийх гэж байгаа гэнэ.
НАМЗХ-ны залуус жагсаал зохион байгуулах талаараа өнөөдөр Сүхбаатар дүүргийн засаг даргад уламжилсан байна. Хэрэв засаг дарга зөвшөөрвөл тэд энэ сарын 9-нд 13.00-15.00 цагийн хооронд жагсах төлөвлөгөөтэй байгаа аж.





















































Сэтгэгдэл (1)