зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Вакцинаас харшилсан охины бие улам дордсоор байна

2014-1-03
0
ЖИРГЭХ
Баянхонгор аймгийн иргэн Д.Намжилдорж өнөөдөр Ерөнхийлөгч У.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт хандаж хэвлэлийн хурал хийлээ.
    1002476_660487420656522_630600988_nБаянхонгор аймгийн иргэн Д.Намжилдорж өнөөдөр Ерөнхийлөгч У.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт хандаж хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр вакцины харшлаас болж амиа алдах дээрээ тулаад буй долоон настай охиныхоо төлөө ирсэн нь энэ аж. 

Түүний охин Н.Энхбилэг нь өнгөрсөн аравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл эрүүл саруул,  хичээл сургуульдаа явж байжээ. Харин 2013.10.08-нд Баянхонгор аймгийн эмч нар түүнд сахуугийн вакцин хийснээс болж охины гар, хэл гэх мэт эд эрхтэн нь хүрэнтэн хавдаж, үхжиж эхэлжээ. Бие нь улам муудаж бүр зарим хурууг нь тайрсан ч үлдсэн эд эрхтэн нь үхжиж, ямар ч эмчилгээ авахгүй болсон ба одоо охин үхэлтэй тэмцэн Эх нялхасын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс охины аав сүүлийн аргаа хэрэглэж төрийн гурван өндөрлөг болон салбарын сайд Н.Удвал нарт хандаад байгаа нь энэ юм. Охины асуудлыг Эрүүл мэндийн яамнаас няцаасан бөгөөд хүүхэд вакцинаас болж өвдөөгүй, харин дэлхийд ховорт тооцогддог аюултай өвчнөөр өвчилсөн гэсэн тайлбарыг хийж байна.

Хэдийгээр Эрүүл мэндийн яамнаас ийм утгатай албан тоот гаргасан ч одоо охин “вакцины харшил” гэсэн албан ёсны оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэгэхээр Эрүүл мэндийн яам, Эх нялхсын эмч нарын хэн нь худал онош тавьсан бэ гэдэг нь бас сонин юм.

Вакцинаас үүдэлтэй сөрөг үр дагавар өмнө нь хэд хэдэн удаа гарсан билээ. Тэгэхээр вакцин хийхээс өмнө хүүхдүүдийг нарийн шинжилгээнд хамруулж, үзлэг хийдэг болъё. Эсвэл вакцины чанартаа анхаарал хандуулах цаг нь болж гэдгийг охины аав Д.Намжилдорж хэллээ. 

Ингээд яг юу болсон талаар Н.Энхбилэг охины аав Д.Намжилдоржтой ярилцлаа.

-    Вакцин хийхдээ ариун цэврийн шаардлага хангаагүй байж магадгүй? Та бүхэн энэ талаар тодруулсан уу?

1002476_660487420656522_630600988_n-    Вакцин хийх гэж буй талаар бидэнд урьдчилж мэдэгдээгүй. Мөн урьдчилгаа үзлэг хийгээгүй. Би албадан тарилга гэж үзэж байгаа. Ариун цэврийн шаардлага хангасан, хангаагүйг бид мэдэхгүй шүү дээ. Вакцинаас үүсэлтэй сөрөг асуудал үүсч болно. Гэхдээ вакцин хийх болсноо бидэнд урьдчилан мэдэгдэх ёстой. Эсвэл сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд яаралтай хандаарай гэсэн зөвлөмжийг өгч болох байсан.

-    Вакцин хийлгэсний дараа охины биед ямар өөрчлөлт орсон бэ?

-  Охин минь “Вакцин хийхэд гар маш их өвдсөн. Гар өвдөөд байна гэж хэлсэн ч сургуулийн эмч тоогоогүй” гэсээр гэртээ уйлсаар ирсэн. Гарыг нь үзтэл вакцин хийсэн хэсэгт улайж үрэвссэн байсан. Тэр шөнөдөө уйлаад унтаагүй. Өглөө нь “Хэл ам бадайраад дотор муухайраад байна” гээд унд цайгаа ч ууж чадахгүй байсан. Охин инь бие гайгүй болно гэж найдан харзнаад эмчид үзүүлэлгүй хоёр хоног алдсан. Үргэлжлээд амралтын өдрүүд таарсан тул дөрөв хоногийн дараа буюу даваа гарагт өрхийн эмнэлэгт очсон. Энэ хооронд вакцин хийлгэсэн гарынх нь булчин маш их хавдаж, хүрэндээд бэрсүү үүссэн байсан. Мөн хэл нь бамбайж, хүрэнтсэн байдалтай байсан.  Өрхийн эмч гарт нь натриар жин тавьж, эм өгөөд явуулсан. Тэгсэн ч нэмэр болоогүй. Гар нь улам хавдаж, хэл нь бүр их хүрэнтсэн. Өглөө эрт хүүхдийн эмнэлэгт очиход “Вакцин хариуцсан мэргэжилтэн Цэрэнхандтай уулз” гэсэн. Гэтэл Цэрэнханд нь “Вакцин найдвартай” гээд халгаагаагүй. Бүр үзлэг шинжилгээ ч хийгээгүй байж “Танай хүүхэд суурь өвчтэй, гарандаа үүтэй, жин багатай, сахуу татрантай...” гэх мэтчилэн ёс бус аашилсан.

-    Охин суурь харшлын өвчтэй байсан уу?

-    Үгүй. Ёстой  өвчин ярьдаггүй хүүхэд байсан.

-    Хотод ирэхээсээ өмнө аймагтаа эмчлүүлсэн юм байна. Тийм үү?

-    Охины бие бүр дордсоор байсан. Тэгээд хүүхдийн эмчид үзүүлэхэд мөн “Вакцинаас болсон” гэж хэлээд хэвтүүлж эмчлэхээр болсон. Эмнэлэгт хэвтэж байх хооронд Цэрэнханд гэх мэргэжилтэн өөрийгөө хамгаалахын тулд бидэнд хавчлага үзүүлж, “Манай вакцинаас ийм зүйл болох ёсгүй. Энэ хүүхдийг энд биш халдвартын эмнэлэгт хэвтүүлэхгүй юм уу. Танай хүүхэд л сахуу татрантай” гэх мэтээр дарамталж байсан. Энэ хооронд охины бие улам дордсоор байсан тул сургуулийнх нь эмч н.Дуламсүрэн, өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нарыг дуудаж хэн нь тариа хийснийг асуусан юм. Сувилагч Даваа вакцин хийсэн гэдгээ хэлсэн. Вакцин хийхээс өмнө хүүхдэд үзлэг хийсэн эсэхийг асуухад сургуулийнх нь эмч “Би үзэх шаардлага байхгүй. Өрхийн сувилагч өмнө нь үзлэг хийсэн байх. Надад хамаагүй” гээд бултсан. Ингээд хариуцах хүнгүй үлдсэн. Аймгийнхаа эмнэлэгт гурав хоног эмчлүүлсний дараа хотод ирж "Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв"-д “Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал" гэсэн оноштойгоор өнөөдрийг хүртэл хэвтэж байна.

-    Одоо охины бие ямар байна вэ?

-    Охины минь бие улам муудсаар байна. Хоол идэж чадахгүй зовиурладаг. Хэл яриа нь муудаж, бэрхшээлтэй болсон. Өмнө нь зүгээр алхдаг байсан бол одоо чадахаа больж байна. Мөн баруун, зүүн хоёр гарынх нь эрхий хуруу хоёулаа үхжиж эхэлсэн тул тайруулсан. Мөн хэлнийх нь зарим үхэжсэн хэсгийг тайрсан. Одоо өдөр, шөнийн алинд нь ч унтаж чадахгүй зөвхөн өвчин намдаагч хэрэглэж, өдөр хоногийг аргацааж байна. Ийм ноцтой асуудал үүсч, нялх үр минь эрүүл мэндээрээ төдийгүй амь насаараа хохирох хэмжээнд хүрчихээд байхад Баянхонгор аймгийн эмнэлгийн вакцины мэргэжилтэн Цэрэнханд, IV сургуулийн эмч Дуламсүрэн, “Оточ Номгон” өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нар үл тоон хариуцлагаас зугтаж алга болсон. Үүгээр ч зогсохгүй тэд дээд шатны байгууллагуудаар өөрсдийгөө хамгаалуулж, гэм зэмгүй биднийг нь буруутгах мэдээлэл, тайлбар гаргуулаад амжсан байна билээ. ЭМЯ-аас саяд нэг удаа тохиолддог өвчин гэсэн. Саяд нэг удаа тохиолддог өвчин үү эсвэл сахуугийн вакцин буруу хийсэн эмчийн алдаа юу гэдгийг эмч нар хуралдаад шийддэг гэж үү?. Нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийх ёстой биш дээ. Өмнө нь олон шатны эмнэлгээс “Вакцины харшил” гэдэг нь тов тодорхой болчихсон зүйл яахаараа гэв гэнэт бараг дэлхийд байхгүй ховор өвчин болж хувирдаг билээ. Тэгээд бүр “Монголын анхны тохиолдол” гээд байгаа шүү.  Орон нутгаас нийслэлд ирж, олон cap эмнэлэгт охиноо сахиж буй ядарсан эцэг, эх бид хоёрт хариуцлага алдсан эмч нартай хэл ам, хэрүүл зарга хийж явах чадал, боломж үнэхээр алга. Эмч нар охиныг минь найдваргүй болж байна гэж хэлсэн. 

-    Эрүүл мэндийн яамныхантай энэ асуудлаар уулзаж үзсэн үү?


-    Надтай уулзаагүй. Н.Удвал сайд шинэ жилээс өмнө Эх нялхсын эмнэлэгээр ирээд эрчимт эмчилгээний тасаг руу орчихоод явсан. Тэгэхдээ манай хүүхэдтэй уулзана гэж байсан ч уулзаагүй. Яагаад ирсэнгүй вэ гэж эмнэлэгийн даргаас асуухад “Зав муутай болохоор уулзаж чадсангүй” гэж хэлсэн. Нэгдүгээр сард ирж уулзана гэсэн.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ***** (202.70.46.205)
    udval avgai suudlaa ogood hariutslaga alddag ene emnelegiin udirdlag emch nar hvni ami bvrelgesen hergeer deelee nomorvol taarna urdna bas neg nyrai hvvhdiig haluun usand tvlsen turshlagatai malnuud shv dee
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • зочин (103.26.194.34)
    вакциныг нүдэн балай чихэн дүлий хийдэг аргаасаа салмаар байна даа Ядахдаа эх эцэгт нь мэдэгдэж тайлбарлаж зөвшөөрлийг нь албан ёсоор авдаг болмоор байна Удвал сайд нэг уулзаад гарахгүй яав даа Хүн хэлээрээ гэдэг биздээ Хүний гомдол саналыг сонсох үүрэгтэй бусуу? ИХ ба Ерөнхийлөгчийн ТГ-уудаас хүн ирж уулзмаар юм даа
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • Ooo (103.26.194.161)
    Gadagsha yavulasai solongos ch wm uu aav min tur ulsad min huul juram gej bga met bolovch baihgui te adil ysmar negn argar mungu olood Solongos yv tir zasag bidniig bodohgui idej uuha l shunudurgui bodoj yava
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • Bsysra (183.81.169.20)
    Evii dee yamar hetsyy umde
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • sss (103.9.88.114)
    Vaczin hynii darhlaag gemteedeg geed uls ornuud horiod baihad manaih yund bolood zaaval hiigeed b dag yum be, emch naraa ... ene talaar huuly gargah heregtei b na. dandaa mongonii hoinoos hoogood yah yum be, uls hyyhdee ireedyigee bodmoor yum .
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.72.245.149)
    аймар юмаа, ямар нэгэн арга байжил таара
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    Ёстой өрөвдмөөр юм аа. Энэ эрүүл мэндийн сайдыг яана даа.
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • unen (182.160.45.36)
    ergelzeetei l yum bn.zuv zugeer baisnaa vaktsin hiinguut uvduj eheldeg delhiid baihgui uvchin gej bas baidag a.ene aav hardah ni zuv l yum bn.ovoo bosgoogui bol shaazgai yund suuh ve gej ug baidag biz de...uruvdmuur yuma
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    5 цаг 42 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    17 цаг 14 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    18 цаг 15 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    18 цаг 30 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 37 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    19 цаг 6 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК