2014 онд ахмад настнуудын тэтгэврийн мөнгийг тодорхой хувиар нэмнэ гэж төсөв батлах үеэр Засгийн газраас мэдэгдсэн. Тиймээс ахмадууд хэзээ тэтгэвэр нэмэгдэх вэ гэсэн хүлээлттэй байна. Тэгвэл ХАХНХЯ-наас ирэх сард нэмэгдэнэ гэсэн хариулт өглөө. Тодруулбал, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь батлагдах шатандаа явж байгаа аж. Тиймээс энэ хуультай холбоотой тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 дүгээр сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж орох юм байна. Харин цалин, тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг зарлахаар өргөн хэрэглээний барааны үнэ өсчихдөг тул одоохондоо хэдэн хувиар нэмэх талаар мэдээлэл өгөхгүй байгаа аж




















































Сэтгэгдэл (2)