
Манай улс шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил дуусах шатандаа орж байгаа.
Энэ хэлэлцүүлгийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдаж ирэх жилүүдэд авлигатай хэрхэн тэмцэх талаар саналаа хуваалцсан аж.
Хэлэлцсэн бүх саналыг нэгтгэж үндэсний чуулган зохион байгуулахаар болжээ.