
Гэр бүл салалт, гэр бүлийн тогтворгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлыг Төрийн бодлогоор зохицуулах шаардлага бий болжээ. Иймээс 2014 оныг ХАХНХЯ "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байна. Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурал даваа гарагт 11:30 цагт ХАХНХЯ-ны хурлын танхимд болно. Хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.