
Хүний эрүүл мэнд, амь насны төлөө өргөсөн тангарагтаа үнэнч эмч, сувилагчид маань өнөөдөр дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө, олон улсын энхийг сахиулагчдын төлөө, эх орныхоо нэр хүндийг өргөн цэргийн үүрэг гүйцэтгэхээр холыг зорих гэж байна. Тэд есөн сарын хугацаанд Африк тивд энхийг сахиулах ажиллагаанд оролцох юм.
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ШШГЕГ, ЦЕГ, Зэвсэгт хүчний 17 анги байгууллагын төлөөлөл болсон энэ удаагийн энхийг сахиулагч цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Ж.Ганхуяг томилогджээ.
Сэтгэгдэл (1)