
Энэ сарын 11-12-ны өдрийн хооронд сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн УИХ-ын даргын ивээл дор Төрийн ордонд болох гэж байна. Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцох юм байна. Тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах аж. Эхний шатнаас шалгарсан эрэгтэй 20, эмэгтэй долоон шатарчин шигшээ тоглолтод өрсөлдөх юм байна.