
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн
хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг маргаашнаас эхлэн 20-ны өдөр хүртэл зохион байгуулах тухай захирамж
гаргасан. Тэгвэл нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажлыг явуулахад 100 хувь бэлтгэл хангагджээ. Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн бүртгэлийн ажлыг зохион байгуулахад иргэдэд ямар нэгэн чирэгдэл учруулахгүй байх тал дээр албаныхан анхаарч ажиллах юм байна.
Т.Энхэлээ