
Өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. Энэ сарын 7-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи говь талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус,өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Сэтгэгдэл (1)