зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнгөө хэрхэн хэмнэж сурах вэ?

2014-1-05
0
ЖИРГЭХ

2810Эдийн засаг хүндхэн байгаа нөхцөлд энэ нь таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх тухай ямар нэгэн мэдээ уншсан бол та тэдгээрийн ихэнх нь сөрөг зүйлсийн талаар бичдэгийг мэдэх байх. Эдгээр нь голдуу мөнгө бага байна, хүмүүс шинэхэн жимс, ногоо зэрэг үнэтэй хүнс авахгүй байна, фитнесс клубт явахаа больж байна, их калоритой боловч сэтгэл санаа тайвшруулдаг хоол идэж эхлэж байна, согтууруулах ундаа түлхүү хэрэглэх боллоо гэж бичдэг. Мөн хүмүүс гадуур хоол идлээ гэхэд илүү хямд, илүү эрүүл бус буюу түргэн хоолыг сонгодог. Тэгээд би мөнгөө хэмнэнгээ, эрүүл байж болох ямар аргууд байна вэ гэж бодож эхэлсэн юм.

 Түлшээ хэмнэхийн тулд алхах эсвэл дугуй унах –
Алхаад хүрч болохоор газарт очиж хийх ёстой зүйлүүд байгаа бол түлшнийхээ мөнгийг хэмнэнгээ алхаж эсвэл дугуйгаараа явж яагаад болохгүй гэж? Энэ бол ердийн нэг өдрөө идэвхи хөдөлгөөнөөр гоёх хамгийн энгийн арга юм. Байнга хийдэг боловч машин шаардагддаггүй ажлуудаа бодоод үзээрэй. Би фитнесс клубтээ явахаа больсон мөн сонингоо үүдэндээ хүргүүлэхээ болиод өдөр бүр 45 минут алхан өглөөгийхөө сонинг очиж авдаг болсон.

Гэр бүлийнхэнтэйгээ гэртээ хооллодог болох – Үүнийг хийхийн маш олон сайн тал бий. Нэгдүгээрт та хоолоо гэртээ бэлтгэх үед хоолонд чинь ямар орцууд орж байгааг хянах боломжтой болно. Тийм болохоор ердийн ресторанд хийдгээс илүү бага өөх тостой, бага давс ашиглаж чадна. Мөн энэ нь хайртай хүмүүстэйгээ хамт цагаа өнгөрөөх гайхалтай арга юм. Гэр бүлийнхэнтэйгээ хамт хоолоо тогтмол бэлтгэж иддэг хүүхдүүд бусад хүүхдүүдтэй харьцуулахад илүү эрүүл хоолны дэглэмтэй байдаг мөн сургуульд илүү сайн суралцдаг болох нь судалгаагаар тогтоогджээ.  

 Ногоотой хоол түлхүү идэх – Үхрийн мах, загасны мах, шувууны мах зэрэг нь таны хоол хүнсэндээ зарцуулах мөнгийн ихэнхийг эзлэх учир үүнийхээ оронд ногоотой хоол түлхүү хэрэглээд үзээрэй.  Вандуй, шош, “lentil” шош зэргийг эрүүл шөл, халуун ногооны сүмсэнд хийж болох бөгөөд хуурсан хоол, бинтэй хоол, улаан лоольны сүмсэнд хийдэг махыг тофугаар орлуулах боломжтой.

Идэх ногоогоо гэртээ тарьж, ургуулах–
Тийм ээ, үүнд мэдээж цаг хугацаа их ордог гэхдээ та гэрийнхээ гадаа юм тарихад тохиромжтой багахан зайтай бол мөнгөө хэмнэж чадна.  Шанцай, бууцай гэх мэт ургуулахад хялбар навчит ногоонууд нь маш  тохиромжтой. Та долоо хоног бүр навчит ногооныхоо ургацыг хураах боломжтой гэсэн үг. Шинэхэн ногоон ургамлууд нь худалдаж авахад дэндүү үнэтэй зүйл мэт санагдаж байж магадгүй, тэгвэл та эдгээрийг нар их тусдаг цонхны тавцан дээр тарихад л болно. Ногоон ургамлууд таны биеийг хангалттай витамин, антиоксиданаар хангаад зогсохгүй хоолонд маш сайхан амт оруулдаг учир та өөх тос, давсыг хийх шаардлагагүй болно гэсэн үг.

Уух зүйлд бага мөнгө зарцуул –
Хийжүүлсэн ундаа, кофений төрлийн уух юм зэргийг бага хэрэглэснээр нилээд их хэмжээний калориос зайлсхийх боломжтойн дээр их мөнгө хэмнэж чадна. Мөн ттажимсийг уухаасаа илүүтэйгээр идэхийг зуршил болгоорой. 100% жимсний шүүснүүд үнэтэй бөгөөд таны биеийг жимсээрээ байгаа шигээ их эслэгээр хангаж чаддаггүй.

Гэнэтийн худалдан авалтаас татгалз- Урьдчилж тоймлосон зүйлээ л худалдан авч бай. Анхны харцаар худалдан авах нь түрийвчийг чинь хоослоод, гэр оронг чинь хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргээд зогсохгүй, “шопоголизм” “shopaholism” - дэлгүүр хэсч юм худалдан авах дон хэмээх сэтгэцийн өвчтэй болгох ч аюултай.

Өргөнөөр сурталчиллагддаг бараа үйлчилгээ битгий авч бай-
Учир нь рекламны зардал бараа үйлчилгээний үнэнд шингэсэн байдаг. Найз нөхдийнхөө хэрэглэж үнэлсэн бараа үйлчилгээг л авч бай. Найзууд чинь танд элдэв юм шахах шаардлага байхгүй учраас арай бодит зөвөлгөө өгнө. Гадаадын бараа гэхээр л заавал сайн чанартай байдаггүй гэдгийг санаж яв. Дотоодын бараа харахад “царай муутай”  ч, гадаадынхаас дутуугүй чанартай байх нь цөөнгүй бөгөөд үнэ нь хавьгүй хямд байдаг.

Төлөвлөгөө тооцоо хөтөлж бай-
Өдөр бүр орлого зарлагаа бичиж бай. Хэзээ, хэдийг, юунд зарах гэж байгаагаа төлөвлөхөөс гадна ямар зардал гарч болзошгүй вэ, гарсан тохиолдолд мөнгө хаанаас авах вэ гэх зэргийг бодолцох хэрэгтэй. Төлөвлөгөө тооцоо бол хүнийг нэлээд санхүүгийн сахилгатай болгодог зүйл. Магадгүй, та тооцоондоо бичихээс ичээд нэлээд олон хэрэггүй юм авахгүй байх вий. Дашрамд хэлэхэд “Гэрийн нягтлан бодогч” гэдэг олон төрлийн хэрэглэхэд хялбархан программууд бий болсон байгаа, интернетээс олж компьютертээ суулгаад тооцоогоо хөтлөх боломжтой.

Орлогынхоо нэг хэсгийг хэтийн зорилгодоо зориулан хадгалж бай- Хэзээ ч “ядарсан цагт хэрэглэнэ” гэж мөнгө битгий цуглуул. Мөнгө таны төлөө ажиллаж байх ёстой. Шаардлагатай зүйлээ худалдан авахдаа ачааллыг нь төсөвтөө жигд хуваарилахыг хичээх хэрэгтэй. Хадгаламжаа гудсан доороо хадгалах хэрэггүй, банкинд, эсвэл үнэт цаас хэлбэрээр хадгалж өсгөхийг бод.

Бараа үйлчилгээг зээлээр бүү ав-
Уул нь мөнгөө цуглуулж авч байгаатай адил мэт: “том”  зүйлийн үнийг та хэсэг хэсгээр нь төлж байгаа. Харин, мөнгөө цуглуулах явцад та нэмэлт орлого /хадгаламжийн хүү/ олдог бол зээлээр худалдан авснаар та нэмэлт зарлага /зээлийн хүү/ гаргадаг. Заримдаа энэ зарлага нэлээд их байдаг. Хэдийгээр, та хүссэн бараагаа шууд хэрэглэж эхлэх давуу тал байгаа боловч өөрийгөө санхүүгийн сахилга баттай болгох тал дээр энэ нь маш муу нөлөөтэй. Зээлээр худалдан авалт хийснээр та сайн бодож төлөвлөөөгүй, нэг их хэрэгцээгүй зүйл авах аюултай. Харин мөнгөө хуримтлуулах явцад та авахыг хүсч байгаа бүтээгдхүүнээ сайн судалж, зөв сонголт хийх боломжтой. Хэрэв техникийн зүйл авах гэж байгаа бол таны мөнгө цугларч байх хугацаанд сонгосон зүйлийн чинь үнэ ихээхэн хямдрах, мөн шинэ сайжруулсан хувилбар нь гараад ирэх болно. Үнэ нь таны анхы бодож байсан үнэ дотор багтаж ч магад. Орлого олох зориулалтаар л барааг зээлээр ав. Ингэхдээ олох орлого чинь зээлийн хүүгээс дээш байх эсэхээ сайтар тооцохоо мартав.

Цалингаа авсан өдөр томоохон зарлага гаргахгүй байх- Цалин орлого орж ирсэн өдөр бид нэг их мөнгөтэй болчихсон юм шиг санаж баруун солгойгүй цацаж, харсан болгоноо авах гэдэг. Энэ бол цэвэр сэтгэл зүйн асуудал. Тиймээс, цалин авсан өдрөө юу ч худалдан авахгүй байх хоригийг өөртөө тавь. Ийнхүү та бодлогогүй худалдан авалтаас өөрийгөө хамгаалж мөнгөө хадгалан үлдэнэ. Орос орны хувьд дараахь дүрэм тохирдог: та сард хэдэн долларын орлого олдог вэ, төдий хэмжээний рублийг өдөрт үрж болно - энэ тохиолдолд л цалин орлого чинь сардаа хүрэлцэнэ.

Мөнгөө бэлнээр болгож ав. Электрон мөнгө илүү хурдан дуусдаг- Гарт баригдаж нүдэнд харагдахгүй болохоор хайран биш байдаг нь цэвэр сэтгэл зүйтэй холбоотой асуудал. Тийм болохоор өөрийнхөө банкны ATM – ээс картныхаа мөнгийг бэлнээр авсан нь дээр. Бас гэнэт бэлэн мөнгө хэрэг болоход өөрийн чинь банкны АТМ ойр байхгүй бол “айлын” АТМ – с мөнгө авахад шимтгэл төлөх болно шүү дээ.

Төлбөрийн тарифуудаа шинэчлэж бай- Та интернет, гар утас, бусад үйлчилгээний төлбөр хийдэг тарифуудаа шинэчилдэг үү? Компаниуд шинэ үйлчлүүлэгчдийг татахын тулд янз бүрийн шинэ, ашигтай тарифууд бий болгодог. Харин хуучин хэрэглэгчиддээ энэ тухай мэдээлэх гэж яардаггүй. Тийм болохоор энэ тал руу анхаарлаа хандуулж ашигтай хямд багц үйлчилгээний тариф гарсан эсэхийг сонирхож байх хэрэгтэй.

Хүнсний захаар очихдоо тооны машин, пүрштэй жин зэргийг авч явж бай-
Хэрэв та хүнсээ супермаркетаас биш, захаас авдаг бол таны зөв. Дэлгүүрийн үнэ хавьгүй илүү байдгаас гадна тэнд таныг бодлогогүй худалдан авал хийлгэх бүх урхи тавиастай байдаг.  Гэвч, хүнсний захад “жингээр идэх”, барааны үнийг буруу бодох зэргээр “маллах” гээд байдаг. Тиймээс, худалдагч нарт идүүлэхгүйн тулд авсан зүйлээ хяналтын жин дээр тавих, өөрийнхөө жингээр шалгах, тооны машинаараа шалгах зэргээс ичих хэрэггүй.

Найдваргүй хүмүүст бүү мөнгө зээлдүүл-
“Үгүй” гэж хэлж чаддаггүйгээс мөнгөө тараагаад зээлдүүлчихдэг хүн цөөнгүй байдаг. Хүн болгонд сайн харагдах гэх хэрэггүй. Ийм хүмүүс маш амархан зальжин этгээдүүдийн зууш болдог. Үнэхээрийн туслах хэрэгтэй хүн байвал “загас барих аргыг” нь зааж өгөхийг хичээж, түүнд мөнгө олох ажил олж өгвөл дээр. Харин мөнгө хийж чадахуйц буурьтай бөгөөд сэргэлэн хүнд хөрөнгө оруулахад буруутахгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • SHINE OYUN (197.211.63.24)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 11 сарын 22 | Хариулах

  • DR. ADITYA (197.211.63.175)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 12 сарын 30 | Хариулах

  • Зочин (162.202.97.69)
    Haha ene setgegdel bichij bgaa hun medreleeree naadchij
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • алтан зул (202.126.91.68)
    бөөс шиг байна.таалагдсангүй өө бүү
    2014 оны 01 сарын 05 | Хариулах
    • банзрагч
      чи юу солиороод байгаа
      2014 оны 01 сарын 05
  • банзрагч (202.126.91.68)
    үнэхээр таалагдлаа
    2014 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 38 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 39 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 54 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 1 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 29 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК