Улаанбаатар хотын захиргаанаас 2014 онд "Тэнгис" кино театр зэрэг хэд хэдэн нийслэлийн өмчит байгууллагыг хувьчилахаар болоод байгаа. Тухайлбал 15 жилийн өмнө буюу 1998 онд Улаанбаатар сан УҮГ-ын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан "Улаанбаатар хотын банк"-ыг энэ жил бүрэн хувьчилахаар болсон байна.Тиймээс удахгүй тус банк бусад арилжааны банк шиг зах зээлд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж, менежментийн өөрчлөлт хийхээр бэлтгэж эхэлжээ. "Улаанбаатар хотын банк"-ны хувьд цөөхөн салбартай, бэлэн мөнгөний машин байдаггүй. Үйлчлүүлэгчид нь Худалдаа хөгжлийн банкны ATM-ээр үйлчлүүлдэг. Мөн ихэнхидээ улсын төсвийн мөнгө, татварын хураамж зэрэг гүйлгээ хийдэг юм.



















































