
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын доогуур явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан хайс хийж байна. Ирэх долоо хоногт Улсын комисс гүүрэн гарцыг хүлээж авснаар гүүр бүрэн ашиглалтад орно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)