Прокурорын байгууллагаас харьяа байгууллагуудынхаа ажлын хэрэгжилтийг судалжээ. Улмаар харьяа газар, албадаас зохион байгуулж байгаа баяр ёслол, тэмдэглэлт өдөр зэрэг нийгэм соёлын арга хэмжээ, эдгээр байгууллагуудын удирдах ажилтны хүрээнд хийгдэж байгаа уулзалт, хүлээн авалт зэрэг хүндэтгэлийн арга хэмжээг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэж байх заалтыг зөрчсөн тохиолдол гараагүй байна.Албан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, бусдыг архидан согтууруулах нөхцөл бололцоогоор хангах, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн оруулах, элдэв шалтгаар согтууруулах ундаа хэрэглэсэн аливаа арга хэмжээ зохион байгуулах, дүрэмт хувцастай, албан томилолтоор ажиллах, албан үүрэг гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон заалтыг зөрчсөн тохиолдол тав гарчээ. Дээрхи зөрчил гаргасан нэг прокурорыг ажлаас халж, хоёр ажилтан , хоёр прокурорт сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)