
Шүүхээс буцсан 749 хэргийг прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцсэнээс 221 буюу 29.5 хувийг нь прокурорын алдаанд тооцож, 2012 оноос алдаанд тооцсон хэргийн тоо 8-аар өссөн. Бүрдэл дутуу хэргийг шүүхэд шилжүүлсэн, ЭБШХ-н заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан 41 прокурорт арга хэмжээ оногдуулсанаас гадна 1 прокурорт Улсын Ерөнхий Прокурорын газраас хариуцлага тооцуулахаар шилжүүлсэн, 1 прокурорыг Мэргэжлийн зөвлөлөөр шалгуулхаар холбогдох материалыг шилжүүлсэн байна. Прокурорт хариуцлага тооцсон байдал өнгөрсөн оны мөн үеэс 13-аар буурчээ.
Д.Ундрах /24tsag.mn/