
Энэхүү удирдамжид харьяа прокурорын газрууд прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа өөрчлөлт шинэчлэлтийг олон нийтэд хүргэх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртал чирэгдлийг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх, орон нутгийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зэрэг олон талт ажлыг хийж гүйцэтгэхээр тусгасны дагуу аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрууд хэрхэн ажилласныг 2013 оны байдлаар судлан дүгнэжээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар дүүргийн хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдийн ажлыг шалгаж, шалгалтын дүнгээр 2 дугаар хороог “жишиг” хороогоор шалгаруулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/