
Налайх дүүргийн прокурорын газар дүүргийн хэмжээнд гарсан уурхайн ослын гэмт хэрэг, шалтгаан, нөхцлийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж, дүүргийн Засаг дарга, ГХУСАЗЗ-д танилцуулжээ. Мөн судалгаанд үндэслэн уурхайн ослоос урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар дүүргийн Засаг дарга, ИТХ, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох ажилтнууд, уурхайн лиценз эзэмшигчид болон бичил уурхай ажиллуулдаг иргэдийг оролцуулан нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/