
Ирэх сард тэтгэвэр, тэтгэмж нэгдүгээр сарын нэмэгдэлтэйгээ нэмэгдэж олгогдоно гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл уг мэдээллийг Нийгмийн хамгаалал хүн амын хөгжлийн сайд С.Эрдэнэ үгүйсгэлээ. Тэрбээр "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдах шатандаа явж байгаа. Гэхдээ ирэх хоёрдугаар сард тэтгэвэр нэмэгдэхгүй. Уг асуудлыг Засгийн газар хурлаар хэлэлцэж байна. Харин хэрхэн, яаж нэмэх вэ гэсэн бодлогын түвшний судалгааг манай яамныхан хийж байна. Яг хэзээ нэмэгдэхийг хэлж мэдэхгүй байна" гэлээ.
Т.Энхэлээ