
Идэр ес эхэлсэн шинэ оны эхний өдрүүдэд дулаахан байсан. Хаврын улирал хараахан болоогүй энэ үед иргэдийн сэтгэл тайван амгалан болжээ. Харин энэ сарын 10-аас эхлэн ихэнх нутгаар их хэмжээний цас орж хүйтний эрч нэмэгдэх нь ээ. Оросын холбооны улсын Буриадын нийслэл Улаан-Үд хотод энэ оны эхний өдрүүдэд 5 хоног үргэлжилсэн цас орж авто зам хаагдсан билээ. Тиймээс энэ аюул бидэнд ойр байгаа тул эрхэм жолооч тээвэрчид та бүхэн орон нутгийн замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахуун түлшээ хангалттай нөөцөлж, халтиргаа гулгаатай үзэгдэлт хязгаарлагдсан замд хурдаа зөв сонгож хамгаалах бүсээ бүслэн хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)