
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Өрхийн амьжиргааны судалгааг өнгөрсөн сард орон даяар явуулсан. Амьжиргааны түвшнийг нарийвчлан тогтоох зорилгоор тус судалгааны дүн ирэх дөрөвдүгээр сард гарах юм байна. Харин хувь хүн, улсын нууцтай холбоотой учраас энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болможгүй гэв. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ энэ талаар “Анх удаа улсын хэмжээнд, их өргөн хүрээнд өрх, иргэний амьжиргааны хоёр шатны судалгааг авч дууслаа. Боловсруулалтын ажил, нэгдсэн дүн мэдээг ирэх дөрөвдүгээр сард багтаан гаргахаар ажиллаж байна. Судалгаа гарснаар хавтгайрсан халамжийг таслан зогсоох, зорилтот бүлэг рүү төрийн халамжийг зөв чиглүүлэх боломжийг бий болгох юм” гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)