
Цагаатгалын комисс хуралдаж, өнгөрсөн оны ажлаа тайлагналаа. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивт шинээр илэрсэн 6210 хүний хэргийг шалгаж дуусгаад байгаа аж. Мөн өнгөрсөн онд улс төрийн хэрэгт холбогдсон 703 хүний хэргийг шалгасан байна. Харин гадаадын 805 иргэнд холбогдох хэрэг шалгагдаагүй байгаа ажээ. Үүнээс гадна улс төрийн хэрэгт хэлмэгдсэн нь тогтоогдоогүй буюу хэргийн ажиллагааг зогсоосон 955 хүнд холбогдох хэрэг байгаа гэнэ.
Өнгөрсөн онд Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газар нийтдээ улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн 150 хүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээж, 38 иргэнд цагаатгалын үнэмлэх олгожээ.
Д.Дуулим