зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Зөвхөн хүүхдийн хорихыг л тусгаарлана”

2014-1-08
0
ЖИРГЭХ

хорих ангиас   Шоронгуудыг нэгтгэх асуудал яригдаад, Ургах наран хорооллын хавьцаа томоохон хорих анги барьж байгаа. Тэгвэл энэ ажлын талаар ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэлтсийн дарга Г.Оюунболдоос тодрууллаа.

-Манай улс бүх шоронгуудаа төвлөрсөн нэг газар байршуулах журам гаргах тухай өмнө нь яригдаж байсан. Энэ асуудал аль шатандаа явж байна?

-Хотыг  тойрсон яг 11 хорих анги байдаг.  Хөдөө орон нутгийн хорих ангиудтай нийлээд 24 бий.  Нэг хорих анги нь 100-гаад хүнтэй байдаг.  Тэгэхээр эдгээр хорихуудаа нэгтгээд дөрвөн том хорих ангитай болгох гэж байгаа. Эхний ээлжинд 1000-1500 хүнтэй Ургах наран хорооллын ойролцоох хорихыг ашиглалтанд оруулхаар ажиллаж байна.

-Чухам ямар зорилгоор хорих ангиудыг нэгтгэхээр болсон бэ?

  -Хамгийн гол нь энэ олон хорих ангид зарцуулж байгаа мөнгийг  хоёр дахин багасгах зорилготой.  Яваандаа хоригдлуудыг бүгдийг ялгаварлалгүйгээр хөдөлмөр эрхлүүлж хохирлыг бүрэн төлүүлдэг болгоно. Адаглаад  461 цагдан хорихоос нэг хориход хүн хүргэж өгөхөд  бинзений мөнгө багагүй гарна. Цаашлаад хоригдлуудын хоолны гурил, будаа, тог, цахилгаан зэрэг нь төсөвт ихээр тусдаг байна.

Энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа. Үүнийг үр ашигтай зарцуулахын тулд төвлөрсөн дөрвөн хорих барихаар төлөвлөж байгаа аж.

-Ер нь нэг хориход жилд улсын төсвөөс хэчнээн төгрөг төсөвлөдөг бэ?

-Нэг хоригдолд жилдээ 1 сая 200 мянган төгрөг зарцуулдаг.  

-Дөрвөн хорих ангийг яг хаана, хаана барихаар төлөвлөж байгаа вэ?

- Ургах наран хорооллын ойролцоох хорих ангийг энэ ондоо багтааж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байгаа.  Харин үлдсэн гурван хорих ангийг Баруун, Зүүн, Хойд бүсэд барина.

-Барилгын ажил одоо хэдэн хувьтай явж байна?

-Барилгын ажлын хувийг би хэлж мэдэхгүй. Одоогоор санхүүжилт байхгүй зогссон байгаа.

-Шинэ хорих анги сүүлийн үеийн стандартын дагуу, маш сайн зохион байгуулалттай баригдана биз дээ?

-Ер нь одоогийн хорих анги тус бүр камерийн хүрэлцээ муу байдгаас хоригдол их алдагддаг.  Харин бүгдийг нь нэг дор байрлуулвал хоригдол оргох байдал давтагдахгүй. Өөрөөр хэлбэл одоо баригдаж байгаа хорих ангийг чанарын хамгийн сайн стандартад, олон давуу талтайгаар барьж байгаа. Мөн шинэ хориход дэд бүтцийг маш сайн хөгжүүлж бүх хоригдлуудыг хөдөлмөр эрхлүүлдэг болгоно. Ингэснээр яллагдагчид хохирлоо бүрэн төлөх боломжтой.

-Тэгвэл хуучин хорих ангиудын байрыг хэрхэх вэ?

-Хуучин хорих байруудыг үр ашигтай зүйлд зарцуулж, зарж, заримыг нь хувьчилж өөр дэд бүтцэд ашиглах  боломжтой.

-Нийслэлийн төвлөрсөн хориход  Хүүхдийн хорих ч багтах уу?

- Хүүхдийн, дамжин хорихийг төвлөрсөн хориход шилжүүлэхгүй. Учир нь “хүүхдийн хорих” сургалт хүмүүжлийн тусгай байр нэршилтэй болж тусдаа өөр газар байлгана.  Харин эмэгтэйчүүдийн хорихыг нэгдсэн хориход байршуулах ч бүх хорих тусдаа байх юм.

-Чанга дэглэмтэй хорихуудыг нэгтгэлд хамруулах уу?

-Хүүхдийн хорихоос бусдыг нь нэгтгэнэ. Нийслэлд одоогоор гурван чанга дэглэмтэй хорих бий.

-Манай улсад өдгөө хэчнээн хоригдол ял эдэлдэг вэ?

-Монгол Улсад одоогоор 8000 гаруй хүн ял эдэлж байгаа бол энэ оноос эхэлж хоригдлын тоог багасгах, хорих ялыг цөөн оноох бодлогыг барьж ажиллаж байгаа. Тиймээс ялын бодлогыг уян хатан болгож  8000 хоригдлыг 4000 болгож цөөлөхөөр яригдаж байна. 


Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.23.51.3)
    ter uyd hechneen ch hun orgoj zugtahiig uguishgehgui
    2014 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    hamgiin gol ni ter olon horihiig zohitsuulah nuulgen shiljuuleh asar hetsuu bna bh
    2014 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    huuhdiin horihiig tusgaarlana gdg zov
    2014 оны 01 сарын 08 | Хариулах
  • eron (124.158.109.140)
    negent hereg hiisen bol yl edleh heregtei shde shorongiin toog ni bagasgaj yliig ni hvndrvvlbel hereg baga barah l bh
    2014 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    28 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    51 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 19 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 58 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 11 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК